Dark Light
Нийгэм | 2024-06-26

Стандартын зөрүүгийн шинжилгээний үр дүнг хэлэлцлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “ЧАНАРЫН БАГ”-ийн хурал 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа.

Хуралд Чанарын багийн гишүүд, “Чанарын менежментийн тогтолцооны стандарт (ISO9001:2015)”-ыг нэвтрүүлэх, хэвшүүлэх, тогтвортой хэрэгжүүлэхэд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-ын зөвлөхүүд оролцлоо.

Энэ удаагийн хурлаар дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:

1. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагаанд “Чанарын менежментийн тогтолцооны стандарт (ISO9001:2015)”-ыг нэвтрүүлэх бэлтгэл хангах ажлын хүрээнд Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартын зөрүүгийн шинжилгээний үр дүнг хэлэлцлээ.

2. Зөрүүгийн шинжилгээг Төлөвлөлт, Хэрэгжүүлэлт, Хяналт болон сайжруулалтын гэсэн 4 үе шатаар авч үзэн, үе шат бүрээр үнэлгээ өгч, шинжилсэн болно.

3. Цаашид “Чанарын менежментийн тогтолцооны стандарт (ISO9001:2015)”-ыг нэвтрүүлэх үйл явцад Яамны нийт албан хаагчдыг үүрэгжүүлэн оролцуулахаар шийдвэрлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10