Dark Light
Нийгэм | 2024-06-26

Цэргийн байрны тавилга хэрэгсэл бүрэн шинэчлэгдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зэвсэгт хүчний хэмжээнд “Цэргийн тавилга хэрэглэл” төслийг  2008 он хүртэл хэрэгжүүлж байсан бөгөөд үүнээс хойш 16 орчим жил нэгтгэл, ангиудын хугацаат цэргийн алба хаагчдын цэргийн байрны тавилга хэрэгслийг шинэчлэх, нөхөн хангах ажил төсөв хөрөнгийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан хийгдээгүйн улмаас чанар байдал, өнгө үзэмж ихээхэн  муудаж, орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангахгүйд хүрээд байсан юм. 

Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх урт болон дунд хугацааны төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагын зүгээс энэхүү асуудалд онцгойлон анхаарч, шийдвэр гаргасны дагуу тавилга хэрэгслийн хангалтыг сайжруулах зорилгоор Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2024 оны А/200 дугаар тушаалаар Зэвсэгт хүчний хугацаат цэргийн алба хаагчдын бүх цэргийн байрны тавилга хэрэгслийг бүрэн шинэчилж, алба хаах орчин нөхцөлийг дээшлүүлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10