Dark Light
Нийгэм | 2024-06-26

“What3words” апп-ийг 21 аймгийн 636.876 иргэн хэрэглэж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улс 2023-2025 оныг “Монгол зочлох жил” болгон зарласантай холбогдуулан гадаадын жуулчид, ажиллаж, амьдарч байгаа гаднын иргэд “what3words” аппликейшнийг гар утсандаа татаж суулган, ашиглах боломжийг бүрдүүлж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Тус аппликейшнийг өөрийн гар утаснаасаа хамааран аppstore болон playstore төхөөрөмжүүдээс үнэ төлбөргүй татаж, ашиглана. Улмаар  интернэтгүй үед ч ажилладаг учраас алслагдсан байршил, газруудад ч ашиглахад тохиромжтой.

Энэ үеэр “what3words" компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Крис Шелдрик “Онцгой байдлын байгууллагад дуудлага, мэдээлэл өгч байгаа иргэдийн байршлыг богино хугацаанд тодорхойлохоос гадна алба хаагчдын ажлыг хөнгөвчлөх нэмэлт хэрэгсэл болж байгаад бид бүхэн баяртай байна. Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үнэхээр гайхмаар, биширмээр ажилладаг юм билээ” хэмээн үгэндээ онцоллоо.

Харин ОБЕГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга дэд хурандаа Д.Содномрагчаа “Гамшиг, аюулт, үзэгдэл, осолд өртсөн иргэд дуудлага, мэдээлэл өгөхдөө энэхүү аппликейшнийг ашиглах боломжийг Онцгой байдлын байгууллага 2020 онд бүрдүүлж,  what3words компанитай  хамтын  ажиллагааны  санамж  бичгийг  байгуулсан. Энэ жил  өвөлжилтийн  нөхцөл  байдал  хүндэрч  цаг  агаарын аюулт үзэгдэл,  салхи  шуурганы  үед  иргэд  төөрөх,  сураггүй  болохоос урьдчилан сэргийлэх, эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулах зорилгоор  улсын  хэмжээнд  иргэн  бүрийн  гар  утсанд  байршил тодорхойлох “what3words” аппликейшнийг суулгах аяныг өрнүүлж нийт 21  аймгийн хэмжээнд 636.876 иргэний гар утсанд суулгаж хэрэглээнд нэвтрүүлээд байна” гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10