2024 оны 6-р сарын 27-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Төлөвлөснөө гүйцэлдүүлэх хангалттай боломж гарах ч таны идэвхгүй байдлаас болж гол ажлаа хийж амжихгүй байж магадгүй. Гэрээ хэлэлцээр байгуулах бичиг цаасны ажил нь өдрийг ихээхэн завгүй болгож орхино. Шинээр эхлүүлсэн ажилд ахиц дэвшил гарах боломжтой.
Үхэр: Дуртай сонирхолтой ажлаа барьж авч, өөрийгөө завгүй байлгах хэрэгтэй болно. Таны амьдралын эрч хүч өндөр байна. Ямар ч үйл ажиллагаа эерэг үр дүн үзүүлнэ. Зарим хүмүүсийн хувьд удаан хүсэн хүлээсэн хайр дурлалтайгаа учирч мэднэ. Амьдралынхаа сайхан болох эхлэлийг тавина. Залуу хүмүүс шинэ амьдрал, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэх үе.
Ихэр: Санхүүгийн хувьд ашигтай, сэтгэл татам санал ирэх үед шийдвэр гаргаж чадахгүй байж магадгүй. Ойрын үед үр дүнгээ өгөх, амжилттай хэрэгжиж болохуйц шинэ ажлыг зоригтойгоор эхлүүлэхийг зөвлөж байна. Хэрэв та сэтгэл хөдлөлөө барьж, аливаад барьц алдахгүй байж чадвал өөрийн амжилтыг зохих цагтаа үнэлүүлж байна.
Мэлхий: Хамт олны дунд үүсэх таагүй харьцаа, уур амьсгал нь таныг бухимдуулж магадгүй. Зөв амьдралын зарчим нь таныг өөрөө ч мэдээгүй байхад зарим таагүй үйлдлээс сэргийлнэ. Өнөөдөр шинэ хүнтэй танилцах, мөн өөрийн бизнесийг эхлүүлэхэд таатай байна. Таны хувьд мартагдашгүй дурсамжтай үйл явдал энэ өдөр бий болно. Ганц бие хүмүүсийг гайхалтай болзоо хүлээж байж байна.
Арслан: Хувийн ажил хөдөлмөр үр бүтээл өндөртэй байх бөгөөд ихээхэн ашиг олж болохуйц захиалга авна. Мөн өмнө нь хийж байсан ажлаа амжилттай дуусгана. Харин гадаад харилцаатай холбоотой ажил хэрэг бүтэмж муутай, хүлээсэн үр дүнг авчрахгүй байх. Ойр дотнын хүмүүсийн үйл ажиллагаа таныг гайхшируулж магадгүй.
Охин: Арилжаа наймаа, худалдан авалт амжилттай болохыг од эрхэс сануулж байна. Удаан хугацаанд хүсэж байсан эд зүйлээ авах боломжийг ашиглаарай. Гэр бүлийн харилцан итгэлцэл нэмэгдэж, хайр сэтгэл аз жаргалаар дүүрэн байна. Залуу хүмүүсийн хөнгөмсөг зан нь тэднийг асуудалд оруулж магадгүй. Ахмад настай болон харьцангуй туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг анхаар.
Жинлүүр: Сайн үр дүн өгөхгүй байгаа ажилдаа дүгнэлт хий. Удаан хугацаанд үр дүнгүй суусан бол бусдын тус дэмээр ч ахиц гарна гэж найдах хэрэггүй. Чухал ажлаа зохицуулах юм бол санхүүгийн эрх чөлөөнд хүрэх боломж гарч ирнэ гэдэгт итгэлтэй байж болно. Удирдан зохион байгуулж байгаа ажил хэргийн үндэс суурийг өөр өнцгөөс харж чадвал бүх асуудлаа шийдэж чадна.
Хилэнц: Ажил алба өөрчлөгдөж, төлөвлөгөө таны бодсоноор болохгүй болж мэднэ. Олон янзын санаа бодолтой хүмүүсийг ухуулах, нэг зорилго чиглэлтэй болгох хэрэгтэй болно. Шинэлэг үйл ажиллагааг зохион байгуулахгүй бол ажил хэрэг зогсонги байдалд орох болно. Ганцаар байж бодож тунгаах, дүгнэлт хийх боломжийг өөртөө гаргаарай. Өдрийн сөрөг хандлагаас аль болох түргэн сал.
Нум: Дуртай зүйлээсээ таашаал авах хүсэл төрнө. Хийж буй ажлаа төвөгшөөх хандлага илэрнэ. Ажилдаа хайнга, өөриймсөг бус хандах байдал тань удирдлагын анхааралд өртөж буруушаагдаж магадгүй. Харин туршлагатай хандлагаар өөрт үүссэн бүх асуудлаа хялбархан шийдэж чадна. Өөртөө үнэнч, шударга байж чадвал ямар ч хэцүү байдлаас нэр төртэй гарч чадна.
Матар: Бизнес эрхлэгч нарт багагүй хүндрэл бэрхшээл тулгарах ч гарах гарц нь ойрхон байх болно. Таны хичээл зүтгэл нөхцөл байдлыг таатай болгож бүх зүйл аяндаа зохицуулагдана. Харин залхуу хойрго хүмүүсийн хувьд амжилт ирнэ гэж найдах хэрэггүй. Залуу хүмүүс өөрт тохиромжтой ажлаа барьж авч чадвал энэ нь цаашид амьдралын баталгаа болж чадна.
Хумх: Гол хүсэл зорилгоо өмнөө тавьж, түүнээсээ буцаж няцахгүй байхыг зөвлөж байна. Энэ өдөр оюун ухаан цэцэн цэлмэг, сэтгэх чадвар хурдан хурц байна. Хийсвэр болон бодит байдлыг хослуулах чадвар ч өндөр байна. Тиймээс аливаа төвөгтэй, шийдвэрлэхэд бэрх зүйлсийг барьж авч хэрэгжүүлэхэд таатай үе.
Загас: Хамт ажилладаг хүмүүстэй харьцаагаа муутгах зүйл гаргахгүй байх нь хамгийн түрүүнд авч хэрэгжүүлэх зүйлийн нэг байна. Биелэгдэшгүй үүрэг даалгавар, шийдэл олдохгүй асуудлууд магш их цаг зав, эрч хүчийг шаардах болно. Нийгмийн хариуцлагын хүрээнд ямар нэгэн зүйл хийхээр шийдсэн бол бусдын дэмжлэг туслалцааг харамгүй авахыг зөвлөж байна. Олон нийттэй харьцах шаардлага гарвал хэлэх үгээ сайтар бэлдээрэй.
АДМИН








Нийгэм







