БИЛГИЙН ТООЛЛЫН 21 2024.06.27 / ПҮРЭВ ГАРАГ/
ЗУНЫ ДУНД ЦАГААН МОРЬ САРЫН ГУРВАН ХӨХ ХАР НОХОЙ ӨДӨР
Үс засуулбал: Өвчин ирнэ
Наран ургах, шингэх: 04.55-20.55
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Төмөр
Аргын тооллын 6 сарын 27, Бархасбадь гараг. Билгийн тооллын 21, Шувуун хошуут одтой, хар нохой өдөр. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.
АДМИН








Нийгэм







