Dark Light
Нийгэм | 2024-06-27

Анхны тусламжийн цүнхэнд юу байх ёстой вэ?

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Иргэд та бүхэн аялал зугаалгаар явахдаа анхны тусламжийн цүнхтэй явахыг зөвлөж байна. Анхны тусламжийн цүнх нь тусгай бичиг шошготой, нүсэр бус, авч явахад энгийн, хөнгөн, хэн ч хараад танихаар, норж гэмтэхээргүй зүйлээр хийсэн байна.

Анхны тусламжийн цүнхэнд юу байх ёстой вэ?

- Халууны  шил

- Нарнаас хамгаалаах тос, шумуул үргээх антибиотиктой тос

- Гидрокортизоны тос /амьтанд хазуулах, тууралтын үед хэрэглэнэ/

- Цайны модны тос /Халгайд түлэгдэхэд хэрэглэнэ/

- 1 удаагийн амны хаалт

- Чихний дусаагуур /чихэнд гадны биет ороход хэрэглэнэ/

- Өвчин намдаах харшлын эм

- Хурууны тууз /шархны лент/

- Хөвөн, бинт /шарх цэвэрлэнэ, боолт хийнэ/

- Гар ариутгагч, резинен бээлий /халдвар авахаас сэргийлнэ/

- Ус нэвтэрдэггүй хулдаасан хөнжил /ус чийгээс хамгаална, осголтоос сэргийлнэ/

- Ариутгасан салфетка

- Чимхүүр /арьсанд шигдсэн зүйлийг авахад хэрэглэнэ/

- Гурвалжин алчуур /гэмтэж бэртсэн үед үе мөчийг сойх, толгой бооход хэрэглэнэ/

- Халдваргүйжүүлэх уусмал /шархыг цэвэрлэхэд ашиглана/

- Сүлбээр зүү /боолт тогтооход хэрэглэнэ/

- Мохоо үзүүртэй хайч /яаралтай үед хувцсыг тайлахад хэрэглэнэ/

- Даралтын аппарат

- Хувь хүнд шаардлагатай эм бэлдмэлүүд

- Даралтын эм

- Аспирин

Анхны тусламжийн цүнхээ нарны шууд тусгалаас хол сүүдэр газар хадгалах, хүүхэд хүрэхгүй газар байрлуулж эм хэрэгслийн хугацааг шалгаж шинэчилж байгаарай.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10