ХЭҮК-ын гомдол санал хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатараас “ЭТТ ХК”-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн талаар тодрууллаа.
-Б.Ганхуяг хүний эрхийн зөрчлийн талаар захидал ирүүлсэн гэж үнэн үү?
-Цагдан хоригдож байгаа иргэн Б.Ганхуягаас ХЭҮК-т 2023 оны турш нийт таван удаагийн гомдол санал цагдан хорих байрнаас ирүүлсэн байдаг. Хамгийн анх 2023 оны есдүгээр сарын 13-ны өдөр ХЭҮК-т иргэн Б.Ганхуягаас олон нийтийн дунд яригдаад байгаатай холбоотой гомдол ирж, есдүгээр сарын 14-ний өдөр манай гомдол мэдээллийн цахим санд бүртгэгдсэн байдаг. Олон нийтийн дунд цацагдсан тэр мэдээлэл нь 2023 оны есдүгээр сарын 13-ны өдөр тавигдсан. Манай бүртгэлийн санд 14-ний өдрийн 09:30 цагт ирээд, 10:22 цагт мэдээллийн цахим санд бүртгэгдсэн. Тэгэхээр энэ цаг хугацааг харах юм бол олон нийтэд цацагдсанаас хойш иргэн Б.Ганхуягийн гомдол ирсэн гэж цаг хугацааны хувьд харагдаж байгаа. ХЭҮК гомдол гаргаж байгаа иргэний хувийн мэдээллийг бусдад задруулах, түгээх боломж байхгүй. Бид Хүний хувийн мэдээллийг хадгалах тухай хуульд заасан мэдээлэл хариуцагчийн хувьд мэдээлэл хариуцагчийн гомдлыг залруулах, задруулах боломж байхгүй гэдгийг танилцуулъя.
С.ОТГОН
АДМИН








Нийгэм







