Dark Light
Нийгэм | 2024-06-27

2023 онд нэг автобус дунджаар 440 хүн тээвэрлэжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бидний өдөр тутмын хэрэглээ болсон нийтийн тээврийн 2023 оны статистикийг сонирхуулъя.

2023 онд нэг автобус дунджаар 440 хүн тээвэрлэжээ. Хэрвээ 440 зорчигчийг 4 хүний суудалтай суудлын автомашинаар тээвэрлэсэн бол 110 машин хэрэгтэй байх байжээ. 2023 онд нийтийн тээврийн зорчилтын тоо 140 сая давсан ба үүнээс:

Том хүний зорчилт 65,8 сая,

Хүүхдийн зорчилт 23 сая,

Хөнгөлөлттэй зорчилт буюу ахмад настан, ХБИ, Их дээд сургууль болон МСҮТ-ийн оюутан, сурагч, хүндэт донорын зорчилтын тоо 51,4 сая байсан байна.

2023 оны хамгийн олон зогсоолтой чиглэлээр:

Ч:22 Шарга морьт 82 зогсоол

Ч:29 Вокзал 80 зогсоол

ХО:2 Шарга морьт 78 зогсоолтой байжээ.

Хамгийн их зорчилт хийсэн 3 чиглэл нь:

Ч:1 (Офицеруудын ордон-5шар) чиглэлд 8 сая зорчилт, 

Ч:59 (Офицеруудын ордон-ХМК) чиглэлд 4.6 сая зорчилт, 

Ч:40 (Мах импекс-Улаан хуаран) чиглэлд 3.9 сая зорчилт үүссэн байна. 

Хамгийн урт чиглэл нь ХО:4

(Офицер-Тэрэлж-Налайх) чиглэл бөгөөд 1 рейсийн уртын хэмжээ нь 142.3 км байна. Тухайн чиглэл нь том хүн 2300 төгрөг, хүүхэд 1200 төгрөгийн тарифтай байжээ. Хэрэв тухайн чиглэлийг бүхэлд нь таксигаар тойрох бол 213,450 төгрөгийн төлбөр төлөхөөр байна. Харин хамгийн богино чиглэлийн нийт урт нь 10,5 км бөгөөд энэ чиглэл нь Ч:67 (Морингийн даваа - Нисэх) чиглэл байна.

2023 оны турш иргэд нийт 10.2 сая удаа картаа цэнэглэсэн ба нийт хийсэн цэнэглэлтийн 27 хувийг гар утасны аппликейшнаа харин 73 хувь нь автобусны зогсоолын ойролцоох ТҮЦ, 6,8 хувь нь нэрийн дэлгүүр, Номин, Имарт, GS25 зэрэг сүлжээ дэлгүүрүүдээр цэнэглэжээ.

Б.НАНДИН-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10