Өнөөдөр Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орохыг ЦУОШГ-аас мэдээлсэн. Үргэлжлэн орсон борооны улмаас гэр, хашаа байшин, орон сууцны хорооллын зоорины давхруудад ус орсон дуудлага мэдээллүүд нэмэгддэг.
Иймд
Гэр хорооллын айл өрхүүд хашаа, байшин, гэрээ борооны ус орохоос сэргийлж суваг шуудуу татах,
ААН, орон сууцны хорооллууд зоорины давхрыг ус орохоос сэргийлэн шуудайтай элсээр хамгаалалт татах, усыг соруулах
Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгах
Голын усны түвшин нэмэгдсэн байгаа тул зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг НОК-оос анхааруулж байна.
АДМИН








Нийгэм







