Dark Light
Нийгэм | 2024-06-27

Хонь жилтнээ эерэг сайн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 22 2024.06.28 / БААСАН ГΑΡΑΓ

ЗУНЫ ДУНД ЦАГААН МОРЬ САРЫН ХОЁР ХАР ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно Наран ургах, шингэх: 04.56-20.55

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Суудал: Огторгуй

Аргын тооллын 6 сарын 28, Сугар гараг. Билгийн тооллын 22, Могойг хүлэгч одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 04:56-20:55. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатгыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10