Dark Light
Нийгэм | 2024-06-27

Нэгдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигчид 6,9 тэрбумын санхүүжилт босгожээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төрийн аудитын газраас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтыг зарлалаа. 

Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс эхлэн нам, эвсэл болон нэр дэвшигчид хандивын дансаа нээж иргэн болон ААН-ээс мөнгөн хандив цуглуулах боломжтой бөгөөд хуульд зааснаар МУ-ын иргэн 10 хүртэлх сая төгрөгийн хандив өгөх боломжтой бол ААН 30 хүртэлх сая төгрөгийн хандив өгөх боломжтой юм.

Бид сонгуулийн сурталчилгааны 17 хоногт нэр дэвшигчид хэдий хэмжээний хандив цуглуулж зарцуулсан талаар цувралаар хүргэж буй. 

УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг нийт 9 мандаттай. Тус тойрогт МАН-аас УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Г.Ганболд, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр болон А.Цогцэцэг, Б.Даваадалай нарын нэр дэвшигчид бий. 

Тэд өнгөрсөн сурталчилгааны өдрүүдэд нийт 6 тэрбум 919 сая төгрөгийн санхүүжилтийг босгосон байна. Үүнээс 5 тэрбум 102 сая төгрөгийг иргэдийн хандиваар цуглуулжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10