Сонгуулийн ерөнхий хороон дарга П.Дэлгэрнаран мэдээлэл хийлээ.
Тэрээр: "Монгол Улсын Их хурлын 2024 оны сонгуулийн ээлжит санал хураалт эхлээд 4 цаг гаруйн хугацаа өнгөрлөө. Сонгуулийн санал хураалтын ажил амжилттай эхэлж, одоогоор санал хураалт хэвийн явагдаж байна. Улсын хэмжээнд 2198 хэсгийн хороонд санал хураалт явагдаж байна. Улаанбаатар хотод 513 хэсгийн хороонд санал хураалт явж байгаа. Иргэдэд зориулсан ирцийн дэлгэцийг байнга ажиллуулж буй. Улсын хэмжээнд санал өгөх иргэд нас, хүйсийн ангиллаар, тойрог тойргоор нийт 2.6 сая гаруй сонгогч санал өгөх ёстой. Түүнээс одоогийн байдлаар нийт 400 мянга гаруй хүн саналаа өгсөн байна. Ирц 20 хувь гаруйтай байна. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд иргэд сонгогчид харьцангуй идэвхтэй оролцож байна. Хэсгийн хороодод ачаалал ихтэй, сонгогчид дугаарласан байдалтай, идэвхтэй ирж саналаа өгцгөөж байна. Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгууль болоод 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуультай харьцуулахад харьцангуй идэвхтэй, ирцийн хувь өндөр байна. Энэ эрчээрээ санал хураалтын ажил явагдах юм бол ирц хангалттай хүрнэ. Санал хураах үйл ажиллагаа хуулиар заасан хугацаандаа амжилттай явж дуусахаар төлөв байдалтай харагдаж байна. Бид ирцийн мэдээллийг дэлгэцээр шууд дамжуулж байгаа учраас өгөх мэдээллүүдийнхээ цагийг уртасгасан. 11:40, 17:00, 21:00 цагаас ирцийн мэдээллүүдээ өгнө. 22:00 цагт бүх хэсгийн хороод хаагдаж, мөн энэ дэлгэцээс үр дүнг шууд дамжуулах ажилдаа бэлтгэн орно. Сонгуулийн дүнг автоматжуулсан системээр шууд дамжуулах ажлыг нэн даруй хийнэ. Өнөөдөртөө багтаад ерөнхий дүн гарах болов уу гэж бодож байна" гэлээ.
С.ОТГОН
АДМИН








Нийгэм







