Dark Light
Нийгэм | 2024-06-28

Нийслэлийн бүх хэсгийн хороодод оочир дараалал ихтэй байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. 

Тэрээр: "Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр Монгол Улсын Их хурлын 9 дэх удаагийн ээлжит сонгууль явагдаж байна. Энэ удаа нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 513 хэсгийн хороонд 1 сая 90 мянган сонгогч санал өгөхөөр байгаа. Энэ удаагийн сонгуулийн онцлог Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 78 их хурлын гишүүнийг олныг төлөөлөх буюу мажоритар аргаар 48 нэр дэвшигчийг намын жагсаалтаар сонгоно. Цаг тутамд СЕХ, нийслэлийн сонгуулийн байгууллага сонгуулийн ирцийг олон нийтэд танилцуулж байгаа. Одоогийн байдлаар нийслэлийн бүх хэсгийн хороодод саналаа өгөхөөр ирж байгаа иргэд нэлээд оочир дараалалтай саналаа өгч байна. Иргэдийг Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхээ хамтаараа эдэлж, шинээр эмхлэн байгуулах парламентын нэр дэвшигчдээ сонгож, төрийн эрх барих дээд байгууллагаа бүрдүүлэх үйл хэрэгт бүгдээрээ идэвхтэй оролцохыг уриалж байна. Баярлалаа" гэлээ. 

С.ОТГОН


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10