Dark Light
Нийгэм | 2024-06-28

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан саналаа өглөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр /2024.06.28/ Сүхбаатар дүүрэг, Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд очиж саналаа өглөө.

Нийслэлийн хэмжээнд сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 1.081,061 иргэн саналаа өгнө.  

Нийслэлийн ИТХ-ын дарга энэ үеэр Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг нийслэлчүүддээ хандан  уриаллаа.

Тэрбээр “ Энэ удаагийн сонгууль хүн амын төлөөллийн эрхийг хангаж, сонгогчийн санал гээгдэхгүй байх боломжийг бүрдүүлсэн. Мөн сонгогдсон хүмүүс төлөөллийн үүргээ гүйцэтгэхдээ зөвхөн нэг аймгийг бус бүсчилсэн хөгжлийг харж ажиллахаараа давуу талтай. Ийнхүү жалга довын үзлээс ангид байж, улсын хөгжлийг томоор харж ажиллах шинэ парламентад төлөөллөө илгээх түүхэн эрхээ иргэд сонгогчид маань заавал эдэлж, саналаа өгөөрэй” хэмээв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10