Dark Light
Нийгэм | 2024-06-28

Мэдээллийг түгээхдээ эх сурвалжаа нягтлахыг уриалж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

СЕХ-ноос УИХ-ын сонгуулийн үйл явцын талаар мэдээлэл хийлээ.

СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ:

-СЕХ-ноос болон аймаг, дүүргүүд дээр шуурхай удирдлагын багууд ажиллаж байгаа. Улсын хэмжээнд нийтдээ 7 санал тоолох төхөөрөмжийг нөөц төхөөрөмжөөр сольсон тохиолдол гарсан. Төхөөрөмж бохирдож, цаасны бөөгнөрөл үүсч, санал тоолох төхөөрөмжийг буцааж гаргах 7 тохиолдол гарсан. Тухайн төхөөрөмжүүдийг сольж байршуулсан. СЕХ-ноос энэ удаагийн сонгуульд нийтдээ 2789 санал тоолох төхөөрөмжийг үндсэн санал тоолох төхөөрөмжөөр хуваарилсан. 154 төхөөрөмжийг нөөцөнд хуваарилсан. Энэ нөөцөөс 7 төхөөрөмжийг л бид нар одоогийн байдлаар ашиглаад байна аа гэсэн үг. СЕХ-н дээр мөн гомдол мэдээллүүд ирж байгаа. Мэдээж зөрчлийн шинжтэй гомдол мэдээллүүд болон гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллүүд цагдаагийн байгууллагад шилжиж байгаа. Зохион байгуулалтын шинжтэй гомдол мэдээллүүдтэй холбоотой мэдээллийг өгье.

Тухайлбал, 5 дугаар сургууль дээр санал тоолох төхөөрөмжийг задлаад тавьчихсан байна гэх мэдээлэл. Ийм мэдээлэл олон нийтийн сүлжээгээр дамжуулаад ирсэн. Энэ мэдээллийг шалгаж үзэхэд СЕХ-н дээр ямар нэгэн байдлаар дуудлага ирээгүй. Шуурхай удирдлагын багууд дээр огт дуудлага ирээгүй. Хэсгийн хороод, хэсгийн хорооны даргатай холбогдож үзэхэд санал тоолох төхөөрөмж гацсан ч юм уу, ямар нэгэн зүйл огт гараагүй. Төөрөгдүүлсэн ийм мэдээллийг явуулсан байна. СЕХ-нд мэдээлэл ирүүлж байгаа хүмүүст эргээд хэлэхээр "бид нар буруу мэдээлэл явуулсан байна. Уучлаарай" гэж хэлээд байгаа юм. Олон нийтэд мэдээллийг тарааж, түгээхдээ мэдээллийнхээ эх сурвалжийг нягталж шалгасны үндсэн дээр түгээгээрэй гэдгийг уриалах байна. Сонгогчдодоо хандаж хэлэхэд саналын хуудасныхаа зургийг авах, түүнийгээ цахим орчинд олон нийтэд түгээхийг хуулиар хориглосон байдаг гэдгийг анхаараарай.

-СХД-ийн 25 дугаар хороон дээр иргэд саналаа өгөх гээд очсон өмнөөс нь санал өгөгдсөн байна гэдэг асуудал гарсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энэ мэдээллийг яг баримтыг нь авчраад хоёулаа шалгачхаж болох байх аа. Илүү тодорхой баримттай мэдээлэл байх юм бид нар шуурхай шалгаад өгөх боломжтой. Ямар нэг гомдол одоогоор ирээгүй байна гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10