2024 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ашигтай боломжийг бүү алдаарай. Албан тушаал дэвших боломжийг сайн судал. Ойр дотнын хүмүүст чухал санаа байж болох юм. Гэхдээ хүссэн болгон амжилтад хүрэхгүй гэдгийг анхнаасаа ойлгоорой. Ажил хэргийн уулзалт сайн үр дагавар авчирна. Урьдын хүндрэлтэй асуудлаа бодож толгойгоо бүү гашилга. Зарим үйл явдлыг зөнд нь орхи.
Үхэр: Өнөөдөр зарим хүмүүсийн мөн чанар нүдний өмнө ил гарах болно. Од эрхсийн илгээх онцгой шинж тэмдгүүдийг анхаарч, зөв дүгнэлт хийгээрэй. Ирээдүйд нөлөөлөх шинэ санаа бодлоо бүх хүнд дэлгэж хэлэх хэрэггүй. Ил тод бус хүмүүсийн таагүй явуулга далдуур өрнөж болно. Зарим үед олны анхааралд өртөж хүмүүсийн атаархлыг төрүүлснээс хожмын амжилтаа бодож амаа жимийсэн нь дээр.
Ихэр: Аз од гийх бололтой. Арилжаа наймаагаар материаллаг байдлаа дээшлүүлэх боломжтой. Холын төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх хүмүүс урьдчилан хийх ажлаа сайн судал. Ажил хэргийн хүрээнд өрсөлдөгчтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд тохиромжтой үе. Шинэ хүмүүстэй харилцаа холбоо тогтоохыг хичээ. Улстөрч хүмүүсийн олон нийтээс авах дэмжлэг бүтэмжтэй болно. Нөлөө бүхий хүмүүс хүслээ биелүүлж чадна.
Мэлхий: Гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг хугацаандаа маш их ач холбогдол өгнө. Та тэднийг гайхшируулж, урам зориг өгч чадах сайхан үгийг харамгүй хайрлана. Үүссэн бүхий л асуудлыг ганцаар шийдвэрлэх гэсний хэрэггүй. Ойр дотнын хүнээсээ дэмжлэг аваарай. Болж буй бүхий л зүйлийг гэнэтийн санаандгүй тохиолдол гэж хүлээж авах хэрэггүй. Аливаа зүйл учир шалтгаан, уялдаа холбоотой гэдгийг бодолцоорой.
Арслан: Зарим нэг таагүй үйл явдлыг хэт хүндээр хүлээж авах хэрэггүй. Ганц бие хүмүүсийн биеэ зөв авч явах байдал нь хувийн амьдралд эергээр нөлөөлөх болно. Шинээр хүнтэй танилцах таатай боломж үүснэ. Анхны сэтгэгдэл туйлаас чухал тул та хуурамч зан гаргах хэрэггүй. Ямар ч үед өөрөөрөө байж, чин сэтгэлээ харуулаарай.
Охин: Өнөөдөр гэр бүлийнхэнтэйгээ амралтын өдрийг идэвх санаачилгатай өнгөрөөхийг эрхэмлээрэй. Энэ нь танд сэтгэл санааны хувьд баяр баясгалантай байдлыг бэлэглэх болно. Биеийн тамираар хичээллэх, явган аялах зэргээр ч цагийг үр дүнтэй өнгөрүүлж болно. Хайрын харилцаагаа одоогийнхоос илүү гүнзгийрүүлэх зорилготой хосууд дараагийн алхмаа хийхэд зохистой үе. Сонирхолтой бөгөөд өвөрмөц хайрын болзоо хэн хэнд нь таалагдах бололтой.
Жинлүүр: Ажлын ачаалал, завгүй байдлаасаа болж хайртай дотнын хүмүүстээ тавих анхаарлаа сулруулж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Энэ өдрийг бүхэлд нь өөртөө болон гэр бүлдээ зориулаарай. Элдэв уулзалт, цуглаанд очих, хүлээн авалтад оролцохоос зайлсхий. Ямар ч ажил гарсан хувийн амьдралдаа зориулах цаг завыг бий болгоорой.
Хилэнц: Сонирхолтой худалдан авалт нь танд амжилтыг авчрах болно. Зоригтой байж аливаа эрсдэл гарна гэж айж эмээх хэрэггүй. Ихэнх зүйл таны бодож төлөвлөснөөр амжилттай бүтэх тул нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар түргэн шуурхай ашиглахыг зөвлөж байна. Дээрэнгүй зантай хүмүүс эргэн тойрныхоо хүмүүсийг эвгүй байдалд оруулж болзошгүй тул болгоомжтой байгаарай.
Нум: Уран бүтээлчдийн хувьд таатай үе. Удаан хугацаанд бодож төлөвлөж байсан зүйлээ амжилттай эхэлж, зарим нэг төлөвлөгөөгөө бодож байснаасаа хурдан хугацаанд чанартай гүйцэтгэж чадна. Худалдаа наймааны хувьд ашигтай байна. Гэвч их хөрөнгө мөнгө шаардсан ажилд хөнгөн хуумгай хандаж болохгүй. Хэн нэгний заль мэхэнд унаж мэднэ.
Матар: Гадуур явж, амжуулах ажил өнөөдрийн таны гол зорилго байх болно. Мөнгө санхүүтэй холбоотой ажил хөөцөлдөхөд амжилттай байна. Харин олныг хамарсан уулзалтууд өнөөдөр амжилтгүй байх бололтой. Залуу хүмүүс ажил мэргэжлээ дээшлүүлэх тал дээр сайн анхаар. Ахисан шатны сургалтад хамрагдах боломж танд гарч ирэх тул алдаж болохгүй. Алс газар явах хүсэл мөрөөдөл биелэхэд дахин нэг шат ойртоно.
Хумх: Өдрийг гэр бүлд хүнсээ цуглуулах, аж ахуйн ажлуудаа цэгцлэх гээд зав муутай өнгөрүүлнэ. Гэр бүлд жижиг хэмжээний асуудал тохиолдож болзошгүй. Гарч болох элдэв таагүй үйл явдлаас урьдчилан сэргийл. Өөрийн мэдрэмжээ ажил хэрэг болго. Таны хүсэж хүлээсэн мөрөөдсөн зүйл тань биеллээ олоход тун ойрхон ирсэн байна.
Загас: Удаан уулзаагүй найз нөхдөөс урилга ирнэ. Зарим хүнээс сайхан үг сонсож, сэтгэл сэргэнэ. Үүрдийн сайхан нөхөрлөл таны амьдралд ихээхэн аз жаргалыг мэдрүүлдэг. Түүний ачаар таны маргаашдаа итгэх итгэл сэргэж, ажил тань амжилттай бүтнэ. Санаа зовох зүйл их байхгүй байсан ч бусдад тусалж, баярлуулаарай.
АДМИН








Нийгэм







