Dark Light
Нийгэм | 2024-06-29

Тогтоол усанд хүүхэд живжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тогтмол усанд хүүхэд живсэн харамсалтай тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас голын эрэг орчмоор аялж зугаалж яваа хүмүүс анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Энэ сарын 24-27-ны өдөр нийслэлд хот орчимд 3 хүн усанд эндэж амь насаа алдсан байна. Тухайлбал, Улиастайн фирмийн гол, Сэлбэ голд 2 хүн эндсэн бол СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх авто худалдааны төвийн урдах тогтоол усанд хүүхэд живж амь насаа алдлаа гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Зарим хүмүүс согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох, ойрхон буудалж байгаа нь эрсдэлийг дагуулж байна. Мөн хөдөө орон нутагт гол усанд эндэх, ахуйн осолд өртсөн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад их ирж байна. Энэ сарын 23-нд Архангай аймгийн цагдаагийн газарт Тамирын голд хүүхэд живж нас барсан гэх дуудлага, мэдээлэл ирсэн байна. 

Иймд та бүхэн бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх, хүүхдэдээ тавих анхаарлаа сулруулахгүй байхыг анхааруулж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10