2024 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хосуудын харилцаа нийцтэй, сайхан байх өдөр. Бие биеэ ойлгохгүй байсан хандлагаа бага зэрэг өөрчлөхөд л таны амьдралд ихээхэн эерэг өөрчлөлт орно гэдгийг санаарай. Амралтын өдрийн төлөвлөгөө боловсруулж түүнийгээ дагаж мөрдөж байх нь танд алжаалаа тайлах боломжийг олгож мэдэх юм. Эрүүл мэндийн хувьд сайн байх тул оюун санааны байдал ч тэнцвэртэй байна.
Үхэр: Өөртөө итгэлтэй байх нь эргэн тойрны хүмүүсийн анхаарлыг татах болно. Сэтгэн бодох ур чадвар өндөр байна. Шинийг санаачлах, төлөвлөгөө боловсруулах зэрэг ажлууд туйлын амжилттай байх бөгөөд энэ үед гаргасан үр дүнгээсээ та таашаал, сэтгэл ханамжийг авах болно. Харин дуусахгүй сунжирсан бага сага ажлууд одоогоор олны анхаарлыг татахгүй ч хожим төвөг удаж болохыг тооцоол.
Ихэр: Удирдах хүсэл, өөрийн нөлөөтэй байдлыг харуулахыг хичээх нь танд ихээхэн төвөг учруулж болзошгүй. Зөв зан чанар болон шударга байр сууринаас хазайх хэрэггүй. Таагүй мэдээ сонсож магадгүй бөгөөд тохиромжгүй үйл явдлын үед үзэл санааны тэнцвэртэй байдал, эв нэгдлийн төлөө байдаг зарчмаа бүү алдаарай. Аливаа үйл явдалд аль болох идэвхтэй байхыг зөвлөж байна.
Мэлхий: Эхэлсэн ажлаа дуусгаж чадвал санхүүгийн амжилт ирэх болно. Хувийн болон нийгмийн харилцаа нь бүтэмжтэй байх боловч илүү ихийг шаардах нь таныг эрсдэлд оруулж магадгүй. Сайтар тунгааж боловсруулсан төлөвлөгөө таны ажилд ихээхэн ахиц, дэвшлийг авчирна гэдэгт итгэлтэй байж болно. Гэхдээ шууд хийх өөрчлөлт нь олон хүний дургүйцлийг хүргэж магадгүй. Өөрийгөө зөв илэрхийлэх тал дээр сайн анхаар.
Арслан: Таны сэтгэл санаа тавгүй байх тул хайртай хүнтэйгээ маргалдаж, үл ойлголцол үүсэж магадгүй. Хайрын харилцаанд тааварлахад бэрх, төвөгтэй нөхцөл байдал бий болж, хэрүүл маргаан үргэлжилнэ. Эргэн тойрондоо эерэг өөрчлөлт хийх шаардлага таныг хүлээж байна. Магадгүй шинэ орчин танд ашигтай байж мэднэ.
Охин: Ямар ч хэцүү ажлыг шийдэж чадах боломжийг од эрхэс танд олгож байна. Өөрийн сэтгэлдээ хийж бүтээх бүрэн дүүрэн итгэлтэй байхыг зөвлөж байна. Энэ үед харилцан ойлголцол нь илүү амжилтаас атгах боломж олгоно. Гадаад төрх болон зан ааш тань олон хүнийг өөртөө татаад зогсохгүй, шинэ хайр дурлалтайгаа ч учруулж болзошгүй. Сэтгэл хөдлөлөө хэт дөвийлгөн гаргах хэрэггүй.
Жинлүүр: Амралт зугаалга төлөвлөсөн бол хойш тавихуйц нөхцөл байдал үүсэж мэднэ. Таны нөхцөл байдал ойр дотнын хүмүүсийнхээ сэтгэл санааг зовоохоор байсан ч амар тайван байдлаа хадгалах хэрэгтэй. Ойр дотнын хүмүүстээ цаг зав заавал гаргаарай. Зөвхөн албан ажлаа бүхнээс дээр тавьсан байдал эргэн тойронд таагүй уур амьсгалыг үүсгэнэ.
Хилэнц: Хайртай дотнын хүмүүстэйгээ хамт байх боломж гарахгүй бол та ихээхэн ганцаардах болно. Сэтгэл санааны байдал тань тогтворгүй, хямарснаас болж зарим хүндрэлүүд тулгарах магадлалтай. Аливаа үйл ажиллагаанд ахиц гарахгүй бол сандрах хэрэггүй. Яаруу шийдвэрээс болж алдаа эндэгдэл ч гарч болзошгүй тул бүх зүйл дээр анхаарал болгоомжтой байхыг од эрхэс зөвлөж байна.
Нум: Ширүүн төрх, түргэн ааш авир гэр бүлдээ эв найрамдал тогтооход саад болж магадгүй. Ялангуяа үр хүүхэдтэйгээ өндөр дуугаар харьцах хэрэггүй. Ажил хэрэгт дарга удирдлагын зүгээс танд таагүй хандах хандлага мэдрэгдэж байснаас болж бусдын хэл амны зугаа болж мэднэ. Та өөрийн биеэ авч явах байдалдаа гойд анхаарах хэрэгтэй. Энэ удаа хэний ч үгийг тайвнаар хүлээн авч, хэнд ч тааламжтай, эелдэг хандах хэрэгтэй болно. Удахгүй таны хүсэл мөрөөдлийн эхлэл тавигдаж, бүх зүйл таны хүссэнээр болж буй мэт таатай мэдрэмжүүдийг мэдэрнэ.
Матар: Гаднын нөлөө таагүй мэдрэмж төрүүлнэ. Тодорхойгүй байдал таныг эзэмдэнэ. Хэн нэгний хов живд итгэж, өөрийн бодлыг хянах чадваргүй болж мэдэх юм. Алдаагаа бусад хүнд нялзаах гэсний хэрэггүй бөгөөд таны тэвчээртэй зан чанар гэр бүлийн уур амьсгалыг эергээр өөрчилж чадна. Санхүүгийн байдалдаа хяналттай байж, сул зардал гаргахгүй байхыг хичээ.
Хумх: Санаандгүй учрал, гэнэтийн бэлэг хосолсон азтай өдрүүдийн нэг болж магадгүй. Өөрийгөө атаа жөтөө ихтэй, хов живд дурлагсдаас цэвэрлэх цаг иржээ. Тодорхойгүй байдлыг эртхэн нэг тийш болгож харилцаа холбоогоо таслахгүй бол таны хувийн амьдрал болон ажилд таагүй нөлөөлж болзошгүй. Хайрт сэтгэлийн харилцаанд өөрийгөө илэрхийлэхдээ дотроо бодож байгааг зөв гаргаж чадахгүй бол асуудал үүснэ.
Загас: Сониуч зантай хүмүүс олон төрлийн үйл ажиллагаанд оролцохыг хүснэ. Ерөнхийдөө амьдралын хэмнэл зугаатай болж мэднэ. Өөртөө хамгийн чухлыг бус гадна өнгөний сайхан руу сэтгэл алдрах нөхцөл байдал давамгайлна. Бусдаас үл хамааран, өөрийнхөөрөө зүтгэх хандлага бий болно. Одоогийн баримталж буй амьдралын зарчмаа хянаж үзэхэд хүрнэ. Өөрт тохирохгүй зүйлийг хийж байхаар зөв зарчмыг сонгохыг хичээ.
АДМИН








Нийгэм







