Dark Light
Нийгэм | 2024-06-29

Улаанбаатарт 23-25 градус дулаан

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: 30-нд нутгийн баруун хагаст, долдугаар сарын 1-3-нд ихэнх нутгаар халж, 2, 3, 4-нд нутгийн баруун хагаст дуу цахилгаантай аадар бороо орох тул үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 оны зургаадугаар сарын 29-ний 20:00 цагаас зургаадугаар сарын 30-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, нутгийн зүүн хагаст зүүн хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +6...+11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +16...+21 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд болон хойд хэсгээр +12...+17 градус, бусад нутгаар +9...+14 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр халж Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +20...+25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +30...+35 градус, бусад нутгаар +25...+30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн аадар бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +11...+13 градус, өдөртөө +23...+25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +9...+11 градус, өдөртөө +22...+24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн аадар бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +7...+9 градус, өдөртөө +21...+23 градус дулаан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10