Dark Light
Нийгэм | 2024-06-29

Голуудын усны түвшин 5-25 см нэмэгджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зургаадугаар сарын 29-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хүдэр, Шарын гол, Сөгнөгөр, Туул /Лүн-Заамар/, зүүн хажуугийн Эг, Хэрлэн /Өндөрхаан/, Хангай нурууны арын Орхон голын эх, өврийн Онги /Арвайхээр/, Алтай нуруунаас эхтэй Буянт, Төгрөг, Увс нуурын савын Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдсэн байна. 

Хүдэр, Хараа, Туул, Сөгнөгөр, Хэрлэн, Балж зэрэг голууд үерийн түвшнийг 5-35 см, Туул гол Лүн, Онон гол Дадал сум орчимд үерийн аюултай түвшнийг 10 см орчим даван үерлэж байна.  Мөн Алтай нуруунаас эх авсан Буянт, Ховд голууд үерийн байдалтай, үерийн аюултай түвшнийг 10-30 см давсан байдалтай байна. 

Өнөөдөр нутгийн төв болон зүүн хэсгээр түр зуурын бороо орох тул сав, гулдрал дүүрэн, үерийн байдалтай буй голуудын усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэх нөхцөл бүрдэх учир голуудын сав дагуух хот, суурин газрын ард иргэд, зусаж, суурьшиж буй малчид, аялж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10