Dark Light
Нийгэм | 2024-06-30

Хонхор, Улиастай, Тэрэлж, Гачууртад усархаг ширүүн бороо орох төлөвтэй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр 2024 оны зургаадугаар сарын 30-ны 14:00 цагийн байдлаар Улаанбаатар хотын Хонхор, Улиастай, Тэрэлж, Гачууртын чиглэлд  дуу цахилгаантай, усархаг ширүүн бороо орох төлөвтэй байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Иймд энэ чиглэлд зорчиж буй иргэд аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх;

Хүүхдийг гол горхи, нуур, цөөрмийн ойр тоглуулахгүй байх;

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх;

Булчин, шөрмөс татсан үед гол усанд орохоос татгалзах;

Гол горхи, нуурын ус гатлахдаа баталгаат зам гүүрээр зорчих;

Голын эрэг дагуу байрласан сануулга, самбаруудыг анхаарч аюулгүй байдлаа хангах;

Хийлдэг гудас, завьтай голд орохгүй байж гол, усны ослоос сэргийлэхийг Онцгой байдлын газраас зөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10