Dark Light
Нийгэм | 2024-06-30

Хилэнц: Өдрийг эрч хүчтэй угтана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны долдугаар сарын 1-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Урьд нь хэний ч бодож сэтгэж чадаагүй зүйлийг өөрийнхөө мэдрэмжээр дүрслэн харж чадна. Уран бүтээлийн онгод хөглөгдсөн өдөр болно. Амьдралын өрнөл явц түргэн байх болно. Мөн энэ өдөр санхүүгийн хувьд ч таатай байгааг та мэдэрч, түүнээс эрч хүч, урмыг зоригийг авах болно. Төлөвлөсөн ихэнх ажил амжилттай бүтнэ.

Үхэр: Таны санаанд ч оромгүй хүнээс ажлын санал ирнэ. Гэвч та саналыг хүлээж авахаас гадна энэ нь гайхалтай үр дүнд хүргэнэ. Бусдын өмнө өөрийн дутагдлаа хүлээн зөвшөөрөх ёс зүйтэй байхыг хичээ. Та олон хүний нүдэнд ил байдаг бол муу үлгэр дуурайл үзүүлэхгүй байхыг анхааруулж байна. Заавал хийх ёстой ажлаа дэвтэр тэмдэглэж, төлөвлөгөөтэй хийгээрэй.

Ихэр: Бүх төрлийн ажил хэргийн уулзалтууд амжилттай өдөр. Ганцаар байхыг эрхэмлэн аль болох тунгаан бодох, оюун ухаандаа хөрөнгө оруулалт хийхэд тааламжтай. Эргэлзээ тээнэгэлзээтэй зүйл байгаа бол түүний учир начрыг олоход хялбар байх болно. Урлаг, спортын салбарынхан бусдад тайлангаа тавих, шинэ тоглолтын нээлт хийх зэрэг ажлуудад тааламжтай байна.

Мэлхий: Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд оновчтой бус үйлдлээс болж ямар нэгэн хүндрэл үүсэж болзошгүй. Хэрэв танд ашигтай, хэрэгтэй, шинэ шийдлийн санаа төрсөн бол түүнийгээ цаг алдалгүй танилцуулж, зах зээлд гаргах, өөрийн нэр дээр бүртгүүлэх тал дээр ажилла. Өөрийгөө хөгжүүлэх бүхий л боломжийг бүү алдаарай.

Арслан: Эртний найзууд уулзаж магадгүй. Удаан уулзаагүй найз нөхөд эргэн уулзах нь таны сэтгэлийг ихээхэн хөдөлгөнө. Чухал ажил, гэнэтийн мэдээ нь нэг хэсэгтээ л таныг элдэв зүйл бодохгүй байхад тусална. Хийхээр зэхсэн ажлаа гүйцээж амжихааргүй бол өөр олон ажил барьж авах хэрэггүй. Хувийн амьдралдаа тавих анхаарлаа нэмэгдүүл.

Охин: Гэнэтийн гарсан зардал нь ажилд төдийгүй хувийн амьдралд ч сөргөөр нөлөөлж магадгүй. Санхүүгийн байдал тогтворгүй байна.Танд үүнээс гадна ямар нэгэн таагүй зүйл тохионо. Аялал төлөвлөх, бичиг баримт бүрдүүлэх, гэрээ боловсруулах зэрэгт таатай байна. Хайр дурлалын харилцаа халуун яриагаар эхэлж, болзоо товлон цааш үргэлжилнэ.

Жинлүүр: Таны сэтгэлд нийцсэн сайхан уулзалт, яриа болох болно. Амьдралын нарийн ширийн, баялаг бүтээхийн тухайд нухацтай зөвлөлдөх, оюун ухааныхаа цар хүрээг тэлэх боломж тохионо. Хэдий ачаалал өндөр байх ч таны амьдралын эрч хүч нэлээд дээгүүр байх болно. Хэн нэгнийг санаандгүй гомдоох, эмзэг зүйлийг нь хөндчих вий гэсэн үүднээс үргэлж бодолтой, ухаантай харилцаарай.

Хилэнц: Өдрийг эрч хүчтэй угтана. Ажил хэрэг ар араасаа ундарч байх боловч хийсэн бүхэн амжилттай байж, түүнийхээ хирээр ашиг орлого ч арвин байх болно. Зайлшгүй хийх ёстой ажилдаа төвлөрөхийн тулд зарим үед өөртөө зориулах чөлөөт цагаа өөрчлөх хэрэгтэй болно. Гэхдээ хэт ачаалалт сэтгэл санааг тогтворгүй болгож мэднэ. Мөн гаднын таагүй нөлөөний улмаас ааш зан тань сөрөг байдлыг үзүүлнэ.

Нум: Хийж буй ажилдаа хянамгай, анхааралтай байхыг зөвлөж байна. Гэрээ хэлэлцээр хийх, бичиг баримт боловсруулахдаа өөрийн биеэр биечлэн хий. Хэн нэгэнд даатган үлдээвэл алдаа гаргах магадлал өндөр байна. Бүгдийг захирч, тэргүүлэх хүсэл тань өөрийг тань өөр хүн шиг аашлахад хүргэж олон асуудалд оруулж болзошгүй.

Матар: Хуурмаг, ёс бус зүйлийг тэвчдэггүй зан тань үүссэн нөхцөл байдлыг илүү хурцадмал болгох аюултай юм. Нэгэнт зөөлнөөр шийдвэрлэж болохгүй бол итгэл алдсан, худал хуурмагийн далайд живсэн хүмүүсээс эртхэн холдсон нь зохимжтой. Дотоод эрх чөлөө, ёс суртахуун, зарчимдаа үнэнч, түүнийгээ хамгаалахын төлөө бүхий л сэтгэлээ зориулна.

Хумх: Хэт их эд хөрөнгө, эрх мэдэлд шунах хэрэггүй. Хувь тавилангаа өөрийн дураар өөрчлөх гэж зөрүүдлэлгүй олдсон боломжийг өөрийнхөө хүч, бололцооны хэрээр чин сэтгэлээ зориулан хийвэл амжилт таныг хүссэн хүсээгүй дагах болно. Харилцан гомдол, тунирхал шидэлцсэнээр нөхцөл байдлыг улам төвөгтэй болгож мэднэ. Бие биедээ улам их анхаарал халамж тавь.

Загас: Таны дотоод мөн чанар, чин сэтгэл тань эргэн тойрны хүмүүсийн нүдэнд ил байж, тэдний дунд та өөрийгөө бүрэн илэрхийлж, олон түмнээр хүрээлүүлнэ. Та өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлж, баяр жаргалыг мэдрэх болно. Ажил тань хүссэн шиг амархан дуусахгүй, уулзалт яриа хэлэлцээр гээд ар араасаа ундарсаар байх болно. Гэвч та үүнд түүртэж бухимдах хэрэггүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10