Төв аймаг, Эрдэнэ сум, Чулуут багийн "Хэрхлүүр нуур" гэдэг газарт зургаадугаар сарын 28-ны өдрийн 16:00 цагийн орчим морин аялал хийж явсан 40 хүн “Хэрхлүүр" нуурын эрэг дээр амраад аяллаа цааш үргэлжлүүлэх үед тэдний морин хөтөч хийж явсан 1 хүүхэд сураггүй алга болсон тухай дуудлагыг зургаадугаар сарын 28-ны өдрийн 22:30 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид Цагдаагийн тасгийн алба хаагч, ар гэрийн хүмүүстэй хамтран зургаадугаар сарын 29-ний өдрийн 00:53 цагт сумаас гарч 100 км замыг туулан 19:53 цагт очиж, А/15 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 22:30 цагт цогцсыг нь “Хэрхлүүр” нуурын эргээс 4 метрт, усны гүнд байгааг олж тогтоон цогцсыг тус аймгийн сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгч ажилласан байна.
Нийгэм | 2024-07-01
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







