Завхан аймаг, Баянтэс сум, Зайгал багийн “Үнэгтийн-Ам” гэдэг газарт ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг зургаадугаар сарын 29-ний өдрийн 23:15 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Баянтэс сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид 70 км замыг туулан зургаадугаар сарын 30-ны өдрийн 03:28 цагт, нэмэлтээр тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид унтраах ажиллагааг зохион байгуулж байна. Гал түймрийн голомтыг тойруулан 150 метрт зогоон татсан, хяналтад байна. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 4 га талбай өртсөн.
Нийгэм | 2024-07-01
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







