Dark Light
Нийгэм | 2024-07-01

Мах, махан бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулахгүй байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Streed food” буюу гудамжны хоолны стандарт, үйлчилгээний чанар, хяналтын талаар танилцуулав.

Тэрбээр “Стандарт, хэмжил зүйн газар 2010 онд явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг, техникийн ерөнхий шаардлагыг баталсан бол 2023 онд НИТХ-аар нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам батлах тухай тогтоолын төслийг баталсан. Мөн НИТХ-ын 2022 оны 34 дүгээр тогтоолоор "Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам"-ын хүрээнд  есөн дүүргийн Засаг даргын захирамжаар худалдаа, үйлчилгээ эрхлэх 314 байршлыг баталсан байдаг. Дээрх дурдсан эрх зүйн баримт бичгийг үндэслэн иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах үүднээс хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар хүнсний түүхий эд, галын аюулгүй байдлыг зөрчсөн зэрэг зөрчил илэрсэн” гэлээ.

Тодруулбал, Хан-Уул, Баянзүрх, Баянгол, Налайх дүүргийн 135 иргэн, 162 аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагааг шалгахад мах, махан бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулаагүй, сүүдрэвчтэй худалдаа эрхэлж буй иргэд мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэл хийлгэдэггүй, хоол үйлдвэрлэлд хэрэглэж буй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, дагалдах шинжилгээ, баталгаажилтын баримт бичгийг бүрдүүлээгүй зэрэг зөрчил илэрсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10