Сонгууль дуусч, одоо л нэг амар амгалантайгаа золгох нь, Монголын тал нутаг. Долдугаар сар гарахаар юу, юугүй л айраг, наадам хоёр зэрэг бодогдоно. Зуныг айраггүйгээр төсөөлөх монгол хүн гэж лав дуулаагүй юм. Төрөө засчихсан ард түмэн налгар наадах цаг ирсэн. Эхнээсээ сумынхаа 100-н жилийг ярьчихсан таваргаж яваа байлгүй бид. Залуусын наадам гэгддэг плэй тайм ч хаяанд ирчихлээ. Бөхийн галууд ид ирэн дээрээ ирчихсэн, хүй мандлын дунд их сунгаа дөхчихсөн сайхан цаг. Уул талд гийнгоо цуурайтаж, уртын дууны шуранхайнд айраг шимээд дэлгэсэн тэрлэг шиг монголынхоо хөрсөн дээр завилаад суух өдрүүд айсуй.
Айрагтай улирал ирж байгаа учир ач тусынх нь талаар ганц хоёр өгүүлбэр холбъё. Айргийн найрлагад хүний биеийн эрүүл мэндэд хэрэгцээтэй бараг бүх витамин агуулагдаж байдаг. Айраг А, С, В витаминаар маш баялаг байдаг. Нас гүйцсэн хүний биед өдөрт А витамин 1 мг, Д витамин 0.002 мг, С витамин 50-75 мг, В витамин 2-3 мг, РР витамин 20 мг гэх мэт витаминууд шаардлагатай байдаг гэсэн норм байдаг аж. Иймд айраг бол кальци, фосфор, зэс зэрэг эрдсээр үхрийн сүүнээс давуутай. Айраг нь ялзруулагч бактери, гэдэсний савханцар, стафилококк зэрэг хөнөөлт болон сүрьеэ, хижиг, балнад, иж балнад мэт халдварт өвчний үүсгэгчийн өсөлт, үржилтийг саатуулах, гэдсэн дэх ялзралын процессыг зогсоох, гэдэсний рH-ийг хүчиллэг орчинд байлгах үйлчилгээтэй эрүүл мэндийн удаа юм.
Б.АМАР
АДМИН








Нийгэм







