Төрийн ордонд нэр дэвшигчдэд УИХ-ын гишүүний үнэмлэх олголоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-УИХ өөрөө дэгээ тогтоох эрхтэй байгаа. Ярилцаж байгаад л шийдэх байх. ХЗДХЯ-нд байхдаа боловсруулж, өргөн барьсан нэлээн хуулиуд хүлээлтийн байдалтай байгаа. Жишээ нь, өмчийн эрх зүйн асуудлаар буюу төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийг ХЗДХЯ-наас өргөн барьсан. Энэ асуудлыг шийдэж байж Монгол Улсын иргэд баялагтаа эзэн байна. ТӨК-удын ашиг, орлого нэмэгдэж байж баялагтаа эзэн байх үндэсний баялгийн сан амилах эрх зүйн орчин бүрдэнэ. Засаглалыг ил тод болгох сонгон шалгаруулалтыг нээлттэй болгох зэрэг эрх зүйн реформуудыг ямар ч байсан гүйцээж хийх ажлын хэсэгтээ идэвхийлэн ажиллая гэж бодож байгаа.
Хоёрдугаарт, бизнесийн эрх зүйн чиглэлийн 30 орчим хуулийн төсөл байгаа. Энэ салбарын эрх зүйн орчныг сайн болгож байж цагдаад бүх асуудлаар ханддаг биш наана нь эвлэрэл зуучлал эргээд бизнесийн 2 дахь шаанс болох төлбөрийн чадваргүйдлийн асуудлыг яаж шийдэх юм бэ гэдэг байгаа. Маш олон “зомби компани” гэж ярьдаг өрийн сүлжээнд орчихсон асуудлууд байгаа. Энийг эрх зүйн хувьд яаж шийдэх вэ гэдэг хувилбар байгаа. Энэ ч гэсэн ОУВС зэрэг олон улсын томоохон байгууллагуудаас энэ чиглэлийн хууль эрх зүйн орчноо сайжруулаач ээ гэдэг зөвлөмжийг сүүлийн арваад жил өгч байгаа. Тэгэхээр миний хувьд үндсэндээ энэ өмчийн эрх зүй газрын багц хууль, дээрээс нь бизнесийн эрх зүйн гучаад хууль дээрээ, хамгийн сүүлд нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн орчныг өнгөрсөн 8 сарын хугацаанд нэлээн сайжруулж 3 удаагийн томоохон хуулиуд батлуулсан. Гүйцээж хийх дэд бүтцийн чиглэлийн хэдэн хуулиудын өөрчлөлтүүд байгаа. Энэ чиглэл рүүгээ л одоо голчилж ажиллана.
АДМИН








Нийгэм







