Dark Light
Нийгэм | 2024-07-01

Ихэр: Хэнэггүй зан гаргалгүй, үг хэлээ мэдээтэй байгаарай

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 7-р сарын 2-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Өөрийн үзэл баримталлаа хадгалан хэн нэгэнтэй зөрөлдөх явдал гарч болзошгүй тул уур амьсгалыг өөр тийш нь удирдан залахыг хичээ. Үл хөдлөх хөрөнгө, томоохон эд зүйл худалдан авахад таатай. Хайр дурлалын хувьд романтик болзоо, шинэ сонирхол таныг хүлээж байна. Харин гэр бүлүүдийн хувьд харилцан ойлголцол, халуун дулаан уур амьсгал ноёрхоно. 

Үхэр: Дээд газрын тушаал шийдвэр нь хамт олны эсрэг гэж болохуйц байж тэдний дургүйцлийг хүргэнэ. Нөхцөл байдал нэлээд хурцадмал болсон ч та жанжин шугамаа алдалгүй үймээнээс холуур байхыг зөвлөж байна. Сэтгэл хөдлөл тогтсон хязгаараас давахад та хяналтаа алдаж гаргахгүй зан аашаа гаргаж мэднэ. Хамгийн итгэлтэй хүнээ дэргэдээ байлгаж өөрийн алдаа дутагдлыг засахыг хичээ. 

Ихэр: Бага зэргийн үл ойлголцол нь нэлээд газар авч томоохон шуугиан дэгдэж магадгүй. Та өөрийн хүчээр хийж барахгүй, жаахан ч гэсэн эргэлзээ төрж байгаа бол ойр дотнын хүний тусламж дэмжлэгийг авахаасаа татгалзах хэрэггүй. Хайр дурлалын харилцаа хөндийрч магадгүй тул хэнэггүй зан гаргалгүй, үг хэлээ мэдээтэй байгаарай. 

Мэлхий: Хүмүүстэй харилцахад учир зүйгээ олоход төвөгтэй, жижиг зүйлээс ч үл ойлголцолд хүрч болзошгүй. Сураг ажиг сонсоогүй, ямар ч бэлтгэлгүй үед томилолтоор явах шаардлага тулгарч магадгүй. Та өөрийн зориг, хүчиндээ найдан бүхий л ажлаа эрсдэлтэй уралдан хийнэ. Санхүүгийн асуудал гарч ирэх ч эрт үед нь арга хэмжээ авахыг зөвлөж байна. 

Арслан: Ямар нэг санамсаргүй зүйл тохиолдож магадгүй тул үг хэл, үйл хөдлөлдөө анхааралтай хандах хэрэгтэй. Бусдад тавьсан өр ширээ цэгцлэхгүй, тоохгүй орхивол та хүнд байдалд орж магадгүй. Санхүүгийн нөөц бололцоогоо тооцож, нэмэлт орлого олох талаар бодолц. Санаж сэтгэх, өөрийгөө сэргээх, тархиа цэнэглэх тухай анхаарахгүй бол болохгүй үе. 

Охин: Огт хүсээгүй, хүлээгээгүй зүйлтэйгээ нүүр тулж бүх зүйлийг тань баллаж орхих вий. Жижиг зүйлд ч анхаарал тавилгүй өнгөрөөж болохгүй. Ажилдаа амжилт гаргахыг хүсэж байгаа бол сайн тооцоотой, анхааралтай, хянуур байдлаа алдаж болохгүй. Бичиг баримтад гарын үсэг зурах, гэрээ хэлэлцээр, худалдаа наймааны ажил тийм ч тааламжтай биш байна. 

Жинлүүр: Хоёрдмол өдөр. Та удаан хамтарч ажиллахын тулд маш нухацтай хандахыг зөвлөж байна. Түүний үнэнч найдвартай эсэхэд эргэлзэж байгаа бол эхнээсээ яриа хэлцээрээ сайн хийхийг зөвлөж байна. Зөн совин тань таныг зөв замд тань хөтлөх болно. Шинээр танилцсан хүн тань мөнгөнөөс болж аашаа таниулж мэднэ. Хайр дурлалын явдал бүтэлгүйтэж магадгүй. 

Хилэнц: Таны уран бүтээлч чадварыг дэмжих шинэ найз нөхөд гарч ирж болно. Хэрэв та өмнөх ажлаа дуусгаж чадвал, сайн үр дүн хүлээж байна. Амьдралынхаа зорилгыг сайн санаж, хичээнгүйлэн ажиллахыг зөвлөж байна. Хувийн амьдрал хэвийн байна. Хайр дурлалд одтой байгаа хүмүүс гэрлэх санал тавина. 

Нум: Ямар нэгэн шийдвэр, хариу хүлээхээс гадна хүмүүсийн тавьсан гомдол санал түүнийг хэрхэн засах талаар бодож эхэлнэ. Хойшлуулж болохгүй чухал шийдвэрийг гаргах шаардлага тулгарна. Таны бодсон зүйл ажил хэрэг болох гэж байгаад баяртай байгаа ч түүнийг хэрэгжүүлэхийн тулд тодорхой хэмжээний мөнгө санхүүгийн асуудал ундарч таныг багагүй зовооно. 

Матар: Санал зөрөлдөх, ширүүн маргаан нь ажил дээр бус ар гэрт, хамаатан садны дунд ихэвчлэн өрнөж магадгүй. Холч ухаан, тэвчээртэй зангийнхаа ачаар аливаа таагүй байдал, үйл ойлголцол бүхий л асуудлыг эв найрамдалтайгаар төгсгөнө. Өөртөө зав өгөхгүйгээр шуурхай ажиллах нь таны ажлын үр дүнг наашлуулна. Оройдоо бие тавгүйтэх, гэдэс ходоод өвдөх магадлалтай.

Хумх: Ямар нэгэн зүйлд түгшсэн, зовнисон байдалтай сэтгэл санааны хувьд нэг л тогтворгүй байна. Хэт их бодлогоширч болох болохгүй зүйлд санаагаа зовоосноор хямралд өртөж цаашлаад өвдөж болзошгүй. Хэн нэгэнтэй уулзаж ярилцахыг хүснэ. Таны урам зоригтой эхлүүлсэн ажил тань үр дүнгээ өгч тэмдэглэлт өдрийн нэг болно. Ойр дотнын хүмүүстэйгээ зовлон жаргалаа илэн далангүй хуваалцаарай. 

Загас: Бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа сайжруулах нэрийдлээр ямар нэгэн эрсдэлтэй аз сорьсон алхам хийхэд тохиромжгүй үе гэдгийг санаарай. Мөн ихээхэн мөнгөтэй холбоотой аливаа ажлыг түр хугацаанд хойшлуулсан нь дээр. Хамтран ажиллагсад болон түншүүддээ анхаарал тавьж дэмжиж ажиллах нь таны ажлын үр дүнд эергээр нөлөөлнө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10