Dark Light
Нийгэм | 2024-07-01

Гахай жилтнээ эерэг сайн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 26

2024.07.02 / МЯГМАР ГАРАГ

ЗУНЫ ДУНД ЦАГААН МОРЬ САРЫН

ДОЛООН УЛААН УЛААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ

Наран ургах, шингэх: 04.58-20.55

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Авахуй

Суудал: Хий 

Аргын тооллын 7 сарын 2, Ангараг гараг. Билгийн тооллын 26, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, улаагчин туулай өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 4:58-20:55. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хэншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10