Улаанбаатар хот болон Гёнги муж нь 2015 онд найрамдалт харилцаа тогтоосон бөгөөд өдгөө боловсрол, соёл урлаг, байгаль орчин, эрүүл мэнд зэрэг олон салбарт хамтын ажиллагааг хөгжүүлж байна. Уулзалтын эхэнд Гёнги мужийн ИТХ-ын төлөөлөгч, Хурал дахь Монгол найрамдлын бүлгийн дарга Юн Тэ Гил “...Манай Гёнги муж бол БНСУ-ын эдийн засаг, улс төр, соёлын гол төв болдог. Дэлхийн 7 орны 11 хоттой харилцаа тогтоож, хамтран ажиллаж байна. Монгол орон нь солонгосчуудын аялах дуртай улсын нэг. 2015 оноос хойш Гёнги муж, Улаанбаатар хоттой олон салбарт харилцаж байгаа бөгөөд бидний айлчлалын үр дүнд энэ харилцаа улам бэхжиж, өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв. Тус мужийн ИТХ-ын төлөөлөгчдийн айлчлалын хүрээнд энэ сарын 4-нөөс Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт иргэдэд зориулсан эрүүл мэндийн хөтөлбөрийг эхлүүлж байгааг энэ үеэр мөн дурдав.
Нийгэм | 2024-07-01
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







