Dark Light
Нийгэм | 2024-07-01

Ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Завхан аймгийн Баянтэс сумын Зайгал багийн “Үнэгтийн ам” гэдэг газар зургаадугаар сарын 29-ний өдөр гарсан түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байна. 

Өнөөдрийн байдлаар түймэр гарсан газар нь бартаа саад ихтэй, автомашин техник хэрэгсэл очих боломжгүй тул мориор болон явганаар хүрэлцэн очиж унтраах үйл ажиллагаа болон унанг шатсан модыг холдуулах ажиллагааг Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар анги, Баянтэс сумын Засаг даргын тамгын газар, Орон нутгийн иргэд унтраахаар 31 хүн унтраахаар ажиллаж байна. 

Иймд иргэд та бүхэн ихэнх нутгаар хуурайшилтын нэн аюултай зэрэгт байгаа тул ой, хээрийн бүсэд аялал, амралт зугаалгаар зорчих үедээ гал түймрийн аюулгүй байдлыг хангахыг онцгойлон анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10