Dark Light
Нийгэм | 2024-07-02

Ой хээрийн түймрийг унтраав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Завхан аймаг, Баянтэс сумын Зайгал багийн “Үнэгтийн-Ам” гэдэг газарт ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг зургаадугаар сарын 29-ний өдрийн 23:15 цагт сумын онцгой байдлын байдлын газарт ирүүлжээ. Баянтэс сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид зургаадугаар сарын 30-ны өдрийн 03:28 цагт, нэмэлтээр тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид, 14:10 цагт очоод унтраах ажиллагааг зохион байгуулав. Долдугаар сарын 1-ний өдөр  Баянтэс сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэдтэй хамтран 600 метрийн урттай, 1 метрийн өргөн зогоон татаж 19:23 цагт унтрааж Баянтэс сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны улсын хяналтын байцаагчид хүлээлгэж өгч ажиллажээ.  Урьдчилсан байдлаар түймэрт 4 га талбай өртсөн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00