Dark Light
Нийгэм | 2024-07-02

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг шилжүүлэн авчирна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэнийг шилжүүлэн авчрах ажиллагааг зохион байгуулж байна.

Цагдаагийн ерөнхий газраас Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “У”-г Бүгд Найрамдах Киргиз Улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран ажилласны үр дүнд тус улсын нутаг дэвсгэрт саатуулан баривчилж, шилжүүлэн авчрах ажиллагааг зохион байгуулж байна.

Дээрх этгээд нь 2023 онд Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгоор Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа бөгөөд Киргиз улсад мөн хар тамхи мансууруулах бодис худалдаалах шинжтэй үйл ажиллагаа явуулж байсан талаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10