Баянхонгор аймаг, Баянхонгор сумын Рашаант багийн “Задгай”-д суудлын автомашин “Түйн” голын бетон гүүрний төмөр хаалт мөргөсний улмаас шатаж байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 2-ны өдрийн 05:12 цагт аймгийн Онцгой байдлын газарт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 05:16 цагт очиход иргэн Т-ийн “Вангуард” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 1 минут ажиллаж унтраасан. Автомашин төмөр хаалт мөргөсний улмаас иргэн У /20 настай, эрэгтэй/-ын толгой гэмтсэн байсан тул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн.
Нийгэм | 2024-07-02
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







