Чойжин ламын сүм музей нь 2011 оноос эхлэн жил бүр уламжлал болгон явуулдаг “Үдшийн музей 2024” үйл ажиллагааг 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 20:00–00:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна. Тус үйл ажиллагаа нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бүх нийтийн соёл урлагийн боловсролыг дээшлүүлэх, соёлын биет ба биет бус өвийг олон нийтэд сонирхолтой хэлбэрээр сурталчлан таниулах зорилготой юм.
Музейн хосгүй үнэт, үнэт бүтээлүүдийн дээжээс бүрдсэн “Бурхдын чуулган” үзэсгэлэн тэргүүтэй соёл, урлагийн сонирхолтой хөтөлбөрүүдийг үзэгч таны гэгээн мэлмийд өргөн толилуулах болно.
Эрхэм таныг уламжлалт цагаан идээ, ундааны дээжээс хүртэн музейн ногоон байгууламжид нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг урьж байна.
Тасалбарын үнэ: 60.000 төгрөг
Тасалбарыг: Ticket.mn-ээр худалдаалж эхэллээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 11-328547, 11-324788
АДМИН








Нийгэм







