Dark Light
Нийгэм | 2024-07-02

Малчид өвөлжөөндөө ногоон тэжээл тарина

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Орхон аймгийн Жаргалант сумын засаг даргын тамгын газраас өнгөрсөн жил Хөдөө аж ахуйн их сургуулийн доктор, багшийг урин хөрс бэлдэх технологиос эхлээд тариалах хүртэлх бүхий л үйл явцад малчдын төлөөллөө сургасан. 

Эхний ээлжид гурван малчин өрхийн өвөлжөөний  1.2 га талбайд  тариалалт хийж, амжилттай ургуулсан билээ.  Тэгвэл энэ жил тус сумын 132 малчин өрх өвөлжөөнийхөө хөлд ногоон тэжээл тарих хүсэлтээ сумын ЗДТГ-аа уламжилсан байна. 

Өвлийг өнтэй давах нэг арга зам нь малчид өвөлжөөндөө  ногоон тэжээл тариалж нөөцлөх гэдгийг сүүлийн үед эрдэмтэн судлаачид хэлж буй.  Тиймээс малчид өвөлжөөндөө “ногоон тэжээл” тариалж түүнийгээ нөөцөлж чадвал  өвлийг өнтэй давах нэгэн чухал хөшүүрэг болох юм.    Ногоон тэжээл нь байгалийн өвстэй зүйрлэхийн аргагүй өндөр,  уургийн агууламж сайтай тэр хэрээрээ өндөр үр шимтэй гэдгээрээ онцлог билээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10