Dark Light
Нийгэм | 2024-07-02

Сургуулийн ариун цэврийн өрөөг иж бүрэн засварлаж өгчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНСУ-ын Тээврийн дээд сургуулийн сайн дурын баг Дархан-Уул аймгийн ОИЦ сургуульд хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулахаар айлчилжээ. 

Нийт 24 оюутан 6 багшийн бүрэлдэхүүнтэй тус баг ОИЦ сургуулийн 3-9-р ангийн 200 гаруй сурагчдад 4 төрлөөр сургалт явуулж тус сургуульд хичээлийн хэрэглэгдэхүүнийг хандивлалаа. 

Мөн бага сургуулийн эрэгтэй эмэгтэй ариун цэврийн өрөөг 8 сая төгрөгөөр иж бүрэн засварлаж хүүхэд багачуудад зориулан гадна байр хашааг будаж янзалжээ. 

ОИЦ сургууль БНСУ-ын Тээврийн дээд сургуультай өнгөрсөн 4-р сараас эхлэн хамтарч ажиллаж байгаа ба цаашид хүүхэд багачуудын сурах таатай орчин нөхцөл, сурах боломжийг бүрдүүлэхээр хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10