Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци (МУУҮА) болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар уул уурхайн болон усны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд:
- Уул уурхай болон усны салбарын бодлогын уялдаа холбоог сайжруулах.
- Уул уурхайн бүс нутагт усны нөөцийн тогтвортой менежментийг сурталчлах.
- Усны нөөцийг нэмэгдүүлэх Managed Aquifer Recharge (MAR) болон хаягдал ус дахин ашиглах зэрэг санаачилгуудыг дэмжих.
- Усны нөөцийг хамгаалах, үр ашигтай ашиглах чиглэлээр хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхийг зорьж байна.
Энэ дашрамд бид хамтын ажиллагааг дэмжиж, тогтвортой хөгжлийн зарчмыг баримтлан, байгалийн баялгийг зөв зохистой ашиглахад бүхий л талтай хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж байгаль орчны багц хуулийн хэрэгжилтийг ханган хариуцлагаар нэгдэхийг уриалж байна.
АДМИН








Нийгэм







