Dark Light
Нийгэм | 2024-07-02

Ой хээрийн түймрийн улмаас 685.521 га талбай шатжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын хэмжээнд 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар Булган, Дархан-уул, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс, Төв зэрэг 11 аймгийн 35 суманд 73 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна. 

Дээрх ой, хээрийн гал түймэрт ойн 583 га, хээрийн 684,737 га нийт 685,521 га талбай, 5 гэр, 4 хашаа саравч, 19 толгой бог мал өртөж, урьдчилсан байдлаар байгаль экологид 265 сая гаруй төгрөг, эд материалын 73 сая төгрөг нийт 353 сая  гаруй төгрөгийн хохирол учирсан байна.

Ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11,1 хувиар өссөн байна. Тиймээс ой, хээрээр явахдаа ил задгай гал түлэхгүй байх, татсан тамхи, асаасан чүдэнзнийхээ галыг бүрэн унтрааж, галын аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10