Dark Light
Нийгэм | 2024-07-02

Жинлүүр: Ажлын ачааллаа зөв хуваарилан ажилла

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 7-р сарын 3-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Алба ажил тань танаас маш олон хүнтэй уулзаж ярилцахыг шаардах болов ч өнөөдрийн хувьд та зайлшгүй шаардлагатай, яаралтай л биш бол уулзалтуудыг хойшлуулсан нь дээр. Эрчүүдийн биеэ барих чадварыг шалгана. Хамтран ажиллагсад болон хөндлөнгийн хүмүүстэй найрсаг таатай харилцааг эрхэмлэхийг одод танд зөвлөж байна. 

Үхэр: Ойр дотнын хүмүүстэйгээ эв эеийг эрхэмлэх нь танд ажлаа тайван хийх, илүү ихийг бодож сэтгэхэд сэтгэл санааны хувьд дарамтгүй зөвхөн өмнөх ажлаа бодож урагшлахад ихээхэн нөлөөлөх болно. Өөрийн нэр хүндээ бэхжүүлэх, нийгэмд эзлэх байр сууриа эергээр өөрчлөх эхлэл болно. Бүсгүйчүүд сохор болзоонд явна. 

Ихэр: Муу мэдээг сэтгэлийн бэлтгэлгүй, оршилгүй огцом ширүүн дуулгаснаар сэтгэл санаагаар унах, эсвэл ойр дотнын хүнээ гомдооход хүрч болзошгүй. Сайн таньж мэдэхгүй хүнд бүх зүйлээ даатган, тэр тусмаа үнэтэй эд зүйлсээ даатган үлдээж эрсдэл үүрэх хэрэггүй. Ганцаар бодоод хүч хүрэхгүй зүйл дээр зайлшгүй чадвартай, нөлөө бүхий хүмүүсийн дэмжлэг тусламж авахаас зайлсхийх хэрэггүй. 

Мэлхий: Өөрийн гэсэн эд хөрөнгө, машин техниктэй болохоор шийдсэн бол цаг алдалгүй сонирхсон зүйлдээ хөрөнгө оруулалт хий. Таны сонголт мэргэн байна гэдэгт итгэж болно. Эрчүүд өөрийн зохион байгуулах ур чадвараа бүрэн гаргаж, бүхий л болж буй үйл явцад чин сэтгэлээсээ, ухаалгаар хандах хэрэгтэй. Та хэн нэгнийг удирдан залж чадах мэдлэг чадвартай гэдгээ мартаж болохгүй. 

Арслан: Хувь хүний хөгжилдөө анхаарч, хүчтэй мэдрэмжтэй, зөн совинтой байх үеэ зөв ашигла. Зарим тохиолдолд өөрөө өөртэйгөө тэмцэхэд хэцүүхэн байх болно. Эхэлсэн л бол дуусгана гэдэг зарчмыг баримтал. Хийж буй зүйлсээ хагас дутуу орхих хандлага ажиглагдана. Ингэх нь урагш ахих боломжийг танд олгохгүй. Хайр дурлалын асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандах нь эргээд таныг төвөгтэй байдалд оруулна. 

Охин: Хар буруу санадаггүй итгэмтгий зан эсвэл хэтэрхий хэнэггүй, тоомжиргүй байдлаас болж бусдын нөлөөнд автах үгүй бол хэн нэгний зохиосон заль мэхэнд унаж магадгүй. Амьдрал таныг тайван амгалан суухыг зөвшөөрөхгүй харин ч урд урдынхаас ч илүү эрч хүч, идэвх зүтгэл шаардана. Танд тохиож буй өөрчлөлтүүдийг таатайгаар хүлээж аваарай. 

Жинлүүр: Бүтээлч оролдлого тань үр дүнгээ өгөхөөс гадна хийж бүтээх эрмэлзэл, чин сэтгэлийг тань хамт ажиллагсад тань маш баяртайгаар хүлээн авна. Таны удаан хугацаанд гаргасан хичээл зүтгэл талаар болохгүй. Олон хүний хэлж буй санаа оноог авах гээхийн ухаанаар хандаж хэрэгтэйг нь ажилдаа авч тусгахыг эрмэлзээрэй. Ажлын ачааллаа зөв хуваарилан ажилла. 

Хилэнц: Эд хөрөнгөтэй холбоотой асуудалд анхааралтай байх үе. Худалдаа наймаа хийх бол хөнгөн хуумгай, сэтгэлийн хөөрлөөр хандах хэрэггүй. Мэдлэг чадвараа хэрэгтэй зүйлд ашиглаж чадвал танд өгөөжтэй байна. Нэр хүндээ буруу зүйлд ашиглавал таныг ихээхэн алдагдалд оруулах болно. Гэхдээ байр сууриа нэмэгдүүлэх зөв боломжийг алдалгүй, өөрийгөө сориод үзэх хэрэгтэй. 

Нум: Амьдралд ажил алба, мөнгө санхүүгээ дээшлүүлэхээс бусад олон үйл явдал, сайн муу зүйл тохиодог. Өөрийгөө цорын ганц гэж дөвийлгөж, тусгаарлах хэрэггүй. Төрөл садан, дотнын хүмүүстэйгээ аль болох ойр байхыг хичээ. Тэд таны амьдралын хүнд үед түшиж тулах хүмүүс гэдгийг мартаж болохгүй. Бодсон санаснаа хэрэгжүүлэхэд тохиромжтой. 

Матар: Одоо алдсан цаг хугацаа, боломж тань танд дахин олдохгүй тул олдсон таатай мөчийг алдаж болохгүйг анхаарна уу. Материаллаг байдлаа дээшлүүлэхээр хийсэн хүнд хэцүү, нягт нямбай хөдөлмөр тань үнэлэгдэж эерэг, таатай үр дүнд хүрэх бололтой. Хий хоосон, үр ашиггүй дэмий ярианд цаг заваа баралгүй гол ажилдаа төвлөрөхийг зөвлөж байна. 

Хумх: Бүсгүйчүүдийн хувьд өөртөө хаяглан ирсэн олон сайхан талархлын үгийг сонсож таны хийсэн бүтээсэн, бусдад ивээлтэй, баярлуулж байсан бүхэн тань нүдний тань өмнүүр зурсхийх болно. Ерөнхийдөө олон таван асуудалгүй таатай өдрүүдийн нэг. Танд өнөөдөр ганцаараа байх тохирохгүй бөгөөд хамт олон, ойр дотнын хүмүүсээр хүрээлүүлээрэй. 

Загас: Ойрын хугацаанд таны амьдралд тодорхой хэмжээний өөрчлөлт гарна. Магадгүй танд эрх мэдэлтэй, албан тушаал дээгүүр хүн шинэ ажилд санал тавих, эсвэл туслалцаа үзүүлнэ. Та эргэлдэж тээнэгэлзэх хэрэггүй. Таны амьдралд болж буй бүх зүйл нь таны идэвх чармайлт, ажилч хичээнгүй байдал ихээхэн нөлөөлдгийг санаарай.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10