Dark Light
Нийгэм | 2024-07-03

ЕТГ-ын даргаар Г.Занданшатарыг томиллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны УИХ-ын ээлжит сонгууль өндөрлөж шинэхэн гишүүд өчигдөр тангарагаа өргөсөн. Ес дэх удаагийн парламентын даргаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг томилсон юм. Харин экс УИХ-ын дарга Г.Занданшатарыг Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар томилсон байна. 

Түүний хувьд Хангайн бүсийн нэгдүгээр тойрогт намын гишүүдээ манлайлан оролцсон ч бүдэрсэн.  

Г.Занданшатарын товч намтраас танилцуулбал:

1977-1987 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын дунд сургууль, нийслэлийн Ерөнхий боловсролын 77 дугаар дунд сургуульд суралцаж төгссөн. 1987-1992 онд ОХУ-ын Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцаж, Санхүү-эдийн засагч мэргэжил эзэмшсэн. АНУ, БНЭУ, БНСУ, Швед, Голланд зэрэг улсуудад банк, санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт дүүргэсэн. Эдийн засгийн ухааны магистр.

1992-1995 онд Зах зээлийн коллеж буюу одоогийн Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуульд багш, судлаач,

1995-1998 онд Хөдөө аж ахуйн банкинд эдийн засагч, хэлтэс, газрын захирал,

1998-2000 онд Монголбанкны Сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банкинд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч,

2000-2003 онд Хаан банкны дэд захирал,

2003-2004 онд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд,

2004-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,

2009-2012 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайд,

2012-2013 онд Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга,

2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал, хуулийн засаглалын хүрээлэнд судлаач,

2016-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,

2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга,

2019-2024 онд Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10