Өчигдөр буюу долоодугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг "Дэлгэрэх" хотхоны урд талд Дунд голын гүүрэн доор голын усанд нас барсан хүний цогцос олдсон байна. Энэ талаарх дуудлага тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 10:30 цагт бүртгэгдэж Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 10:42 цагт очиход нэр, нас, хүйс тодорхойгүй цогцос голын дунд хэсэгт байсныг 5 минут ажиллан гаргаж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгчээ.
Нийгэм | 2024-07-03
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







