Dark Light
Нийгэм | 2024-07-03

Наадмын өдрүүдэд "Хүй долоон худаг" руу галт тэргээр үйлчилнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу 2024 оны 07 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Улаанбаатар – Давааны – Улаанбаатар чиглэлд гурван вагонтой зорчигчийн галт тэргийг доорх цагийн хуваарийн дагуу аялуулна.

Үүнд:

Улаанбаатар хотоос 09:00, 14:30, 19:10 цагт явж, Давааны зөрлөгт 09:55, 15:25, 20:05 цагт очно.

Давааны зөрлөгөөс 12:30, 16:40, 21:25 цагт хөдөлж, Улаанбаатарт 13:20, 17:30, 22:15 цагт ирнэ.

Үндэсний их баяр наадмаар тээш тээвэрлэлтийн хэмжээ багасахтай холбогдуулан 07 дугаар сарын 10-16-ны өдрүүдэд зорчигчийн галт тэрэгний тээшийн вагон аялахгүй.

Мөн 07 дугаар сарын 11 болон 14-ний өдөр Улаанбаатар-Эрээн чиглэлд аялах олон улсын зорчигчийн галт тэрэг аялахгүй. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10