Dark Light
Нийгэм | 2024-07-03

Голын эрэгт амарч явсан 65 настай эмэгтэй живж нас баржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Сонсголонгийн гүүрний баруун талд "Туул" голын эрэг дагуу амарч явсан эмэгтэй бие засна гэж яваад сураггүй болсон гэсэн дуудлагыг өчигдөр 14:30 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид Баянзүрхийн товчооны гүүрнээс гарч 40 км замыг туулан 15:16 цагт очиж иргэн С /65 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Улмаар 2 метрийн гүнтэй урсгал усанд шумбалт хийж, голын усаар завьтай зохион байгуулж анх алга болсон газраас нэг км-ийн зайд голын усанд живж нас барсан байдалтай олджээ. Цогцсыг уснаас гарган тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10