Dark Light
Нийгэм | 2024-07-03

Допингийн хэргийг хянан шийдвэрлэх ХАРААТ БУС комисс хуралдана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын Үндэсний бөхийн холбооны  “Допингийн хэргийг хянан шийдвэрлэх хараат бус комисс”-ын анхны хурал 2024 оны 07-р сарын 03-ны өдрийн 19:00 цагт болно. 

Тус комиссыг байгуулж ажиллах шаардлагатайг Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагын удирдлагууд 2024 оны 01-р сарын 26-ны өдрийн уулзалтаар мөн Монголын Олон Улсын ба үндэсний спортын арбитр байгууллагын удирдлагууд 2024 оны 02-р сарын 01-ний  өдрийн уулзалтаар тус тус илэрхийлсэн байдаг. 

Мөн өчигдөр допингийн төрлийн бодис, бэлдмэл, энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтад холбогдох байгууллагууд оролцсон. Тодруулбал, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага болон Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Монголын үндэсний бөхийн холбоо хамтран допингийн эсрэг сургалтыг хамтран зохион байгуулсан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10