Dark Light
Нийгэм | 2024-07-03

НӨАТ-ын баримтаа еснөөс өмнө бүртгүүлээрэй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг татварын байгууллагаас санууллаа.

Тодруулбал энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 30-ны хооронд худалдан авалт хийсэн баримтаа ebarimt системд бүртгүүлнэ.

Өнгөрсөн улиралд 1.2 сая иргэнд нийт 80.2 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог билээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10