Өмнөговь аймгийн 93 жилийн ой, Батмөнх даян хаан мэндэлсний 560 жилийн ой, “Говь шанхын хурд-7”, говийн бүсийн наадмыг 07 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулна.
Монгол улсын Засгийн газрын 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 233-р тогтоолын дагуу “Говь шанхын хурд-7”, Говийн бүсийн баяр наадмыг 07 дугаар сарын 27,28-ны өдрүүдэд зохион байгуулахаар тов гарсан билээ.
Засаг даргын орлогч Ц.Дэнээдоржоор ахлуулсан Баяр наадмыг зохион байгуулах комисс бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Тухайлбал Төв цэнгэлдэх хүрээлэн, морь бариаг засварлах, Наадмын нээлт, хаалтын ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ, урлаг, соёлын арга хэмжээний бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.
Мөн Өмнөговь аймгийн ИТХ-ын тогтоол, Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Батмөнх даян хааны мэндэлсний 560 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд Говь нутгийн бахархал болсон түүхэн өв соёл, ёс уламжлалыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэхүү баяр наадмыг өргөн хүрээнд тэмдэглэхээр зорьж байгаа юм.
АДМИН








Нийгэм







