Dark Light
Нийгэм | 2024-07-03

Үс засуулбал хэрүүл тэмцэл ирнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 28 /2024.07.04/ ПҮРЭВ ГАРАГ

ЗУНЫ ДУНД ЦАГААН МОРЬ САРЫН ТАВАН ШАР ШАРАГЧИН МОГОЙ ӨДӨР 

Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ 

Наран ургах, шингэх: 04:59-20:54 

Барилдлага: Хотол чуулган

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Суудал: Шороо

Аргын тооллын долдугаар сарын 4, Бархасбадь гараг. Билгийн тооллын 28, Гөрөөсөн толгой одтой, шарагчин могой өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 04:59-20:54. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх,сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10