Dark Light
Нийгэм | 2024-07-03

Ихэр: Таны санаачлан хийсэн бүтээл тань эрэлттэй байж олон хүний хүртээл болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны долдугаар сарын 4-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Өөрийнхөө мэдрэмжийг улам сайжруулахын тулд өглөө эртлэн босож, агаар салхинд алхангаа эргэцүүл, бодож тунгаа. Гол чухал нь анхаарлаа маш сайн төвлөрүүлж сурах хэрэгтэй. Ажлын ямар нэгэн асуудлыг шийдвэрлэхдээ бусдын үгийг маш сайн сонсож гаргасан шийдвэртээ итгэлтэй болсон үедээ хэрэгжүүлээрэй. Өмнөх өдрүүдийн сөрөг хандлагыг өнөөдөртөө чирч авчрах хэрэггүй.

Үхэр: Сэтгэл санааны байдал тун сайхан байгаа ч дурын хүнтэй харилцах хэрэггүй. Мөн бусдыг эвлэрүүлэх, зууч хийхээс зайлсхий. Үйлдвэр үйлчилгээ явуулдаг хүмүүсийн ажилд тодорхой хугацаанд саад үүсэж болзошгүй. Мэдлэгийнхээ хүрээг тэлж олон хүнд өгөөжтэй байхаар бүхий л ажлаа зохицуул. Олон хүнийг баярлуулах нь танд ихээхэн дэмжлэг болох болно.

Ихэр: Таны санаачлан хийсэн бүтээл тань эрэлттэй байж олон хүний хүртээл болно. Үүнээс үүдэн таны урам зориг нэмэгдэж шинэ оновчтой санаа олохыг чухалчилна. Өмнөх хийсэн ажлынхаа алдаа оноог дэнсэлж, засаж залруулах арга сүвэгчилнэ. Сайн муу мэдээ ээлжлэн танд ирэх болно. Гэр бүлийн аливаа асуудлыг тогооноосоо халиулахгүй дотроо шийдвэрлээрэй.

Мэлхий: Идэвхтэй үйл ажиллагаа явуулах, олон хүний оролцоотой хамтын хүч шаардсан ажил зэрэгт таатай байна. Бусдын атаархлыг төрүүлэхүйц хэтэрхий содон байх гэж хичээх хэрэггүй. Атаа жөтөө, барьцсан байдал мэдрэгдэнэ. Энэ нь уур амьсгалыг тавгүйтүүлнэ. Эрчүүд хэнэггүй зангаасаа болж маш чухал зүйлийг орхигдуулж томоохон алдаа гаргаж болзошгүй.

Арслан: Гаднын хүний нөлөөтэй таны байр суурь, ажил төрөл ганхаж магадгүй. Та хэн нэгний хувьд санамсаргүй алдаа хийсэн байх магадлалтай. Бусдад өөрийн үзэл бодол, амьдралын хэв маягаа тулгах хэрэггүй. Хүч чадлаа хэрэгтэй, үр ашигтай зүйлдээ зарцуул. Өвчин эмгэг илэрсэн тохиолдолд цаг алдалгүй эмнэлэгт хандаарай.

Охин: Чухал асуудлыг шийдвэрлэхдээ хэн нэгний зөвлөгөөг дагахаасаа илүүтэй өөрийнхөө дотоод сэтгэлийг сонсож, зөн совиндоо итгэ. Гэрээ хэлэлцээр хийх, хуулийн зөвлөгөө авах, бичиг баримт боловсруулахад таатай. Найз охиноо гомдоосон бол эртхэн уучлал гуйж аргадаарай. Халуун дулаан уур амьсгалыг орчин тойрондоо бүрдүүл.

Жинлүүр: Болж буй бүх зүйл нэг ижил, дахин давтагдаж байгаа мэт санагдавч үгүй юм. Өдөр тутмын хийж байгаа ажил, амьдралын хэв маягтаа баригдаж шинэчлэл өөрчлөлтийг мэдрэхгүй удсанаас уйтгартай, амьдралын идэвхгүй байдалтай байна. Харин уран сэтгэмж сайтай, бүтээл туурвидаг хүмүүсийн хувьд орчлон ертөнцийг огт мэдэхгүй өнцгөөс харж төсөөлж, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж амжилтад хүрнэ.

Хилэнц: Хувийн амьдралаа сонирхолтой, адал явдлаар дүүрэн байлгахын тулд өөрөөсөө эхлэн өөрчлөлтийг хийж, бүхий л боломжоороо дуртай зүйлдээ хөрөнгө оруулалт хий. Таны ажилтай холбоотой гэнэтийн шийдвэр тань олон хүнийг цочроож болзошгүй тул гаргасан шийдвэрээ эргэн харахад гэмгүй. Замбараагүй, таагүй харилцаанаас зайлсхий.

Нум: Алсаас ирсэн гэнэтийн мэдээ нь таны өмнө төлөвлөсөн бүхий л төлөвлөгөөг өөрчилнө. Олны хэл ам, хэрүүл шуугиан болж байгаа газраас аль болох зайдуу байхыг зөвлөж байна. Таны аура гэмтсэн учир муу сөрөг энергийг хүлээж авах нь амархан байна. Сэтгэл санаагаа өөдрөг байлгахын тулд сайн сайхныг бодож төлөвлөн хөгжим сонс, эерэг энергитэй инээд хөөр цалгисан хүмүүстэй нэгдэхийг зөвлөж байна.

Матар: Үл таних хүнээс ирсэн янз бүрийн саналыг хүлээж авах хэрэггүй. Луйвар, гэмт хэрэгтэй хутгалдаж магадгүй тул туйлын хянуур байхыг зөвлөж байна. Таны эрүүл мэндэд асуудал ургаж магадгүй. Эртхэн эмчид хандаж оношлуулж, арга хэмжээ ав. Ганц бие хүмүүс хэн нэгэнд таатай сэтгэгдэл төрүүлэх гэж байгаа бол элдэв маяггүй, хуурамч дүр төрх гаргахгүй өөрийнхөөрөө байж чадвал амжилтад хүрнэ.

Хумх: Бүтээлч сэтгэлгээ илүүтэй хөгжиж, ном зохиол туурвих, бичих, зурах, зохион бүтээх ажилд илүү өгөөжтэй байх болно. Харин оффисын ажил, тэр дундаа бичиг цаас цэгцлэх, баримт бүрдүүлэх зэрэг нь таныг хэт их стресстүүлж болзошгүйг анхаар. Ямар ч их ажилтай байсан оройдоо өөртөө цаг заавал гаргаж дуртай зүйлээ хийгээрэй.

Загас: Хэрэв танд ганцаар ажиллах шаардлага тулгарвал шантрах хэрэггүй, зоригтойгоор тасралтгүй урагшил. Энэ нь танд маш том боломжийг олгож магадгүй. Ойр дотнын хүмүүстэйгээ харьцах харилцаа тань үл ойлголцолгүй, хагарал бутралгүй байх хэрэгтэй. Зарим нэг хувийн асуудлаа шийдвэрлэхдээ ажилтайгаа хольж хутгах хэрэггүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10