Хөвсгөл аймаг, Улаан-Уул сум. Мунгараг багийн “Шар нуур" гэдэг газарт www.icc.mn сайтад 2024 оны долдугаар сарын 3-ны өдрийн 14:32 цагт ойн түймрийн цэг илэрсэн. Долдугаар сарын 3-ны өдрийн 15:30 цагаас 18:30 цагийн хооронд түймрийн голомтод усархаг бороо орсон. Мөн долдугаар сарын 4-ний өдөр дахин бороо орох төлөвтэй байна. Цаг агаарын байдлыг харгалзаж Улаан-Уул сумын Мэргэжлийн ангиас бүлэг гаргахаар шийдвэрлээд байна.
Нийгэм | 2024-07-04
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







